Алба хаагчдын гэр бүлийн хөгжлийг дэмжих, залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн санаачилгаар Орхон аймгийн Гэрлэх ёслолын газартай хамтран алба хаагчдын “Хуримын ёслол”-ын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү ёслолд нийт 3 алба хаагч, тэдний гэр бүл, эцэг эх, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон тус байгууллагын алба хаагчдын төлөөлөл оролцлоо.