ЦЭРГИЙН ЭЭЛЖИТ ЦОЛ ОЛГОЖ, ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.
“Дэд хурандаа” цолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь ШШГХ-ийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.Наранбаяр, 405 дугаар хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгч Г.Дүгэрсүрэн нарын есөн алба хаагч;
“Хошууч” цолоор Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын ахлах байцаагч Ц.Баяртбаатар, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн харуул хамгаалалтын ахлах байцаагч А.Болдбаатар нарын 50 алба хаагч;
“Ахмад” цолоор Хорих ял эдлүүлэх албаны дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Жаргалбаатар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ч.Батмөнх нарын 73 алба хаагч;
“Ахлах дэслэгч” цолоор Хорих ял эдлүүлэх албаны бүлгийн офицер Б.Чингэс, 421 дүгээр нээлттэй хорих ангийн нийгмийн ажилтан Д.Мэндбаяр нарын 57 алба хаагч;
Офицерийн бүрэлдэхүүнд оруулж, “Дэслэгч” цолоор 30 алба хаагч;

“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр “Хэрэмт цамхаг” УТҮГ-ын захирал, хурандаа А.Батхуяг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга, дэд хурандаа Б.Батмөнх нарын 26 алба хаагч;
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр 409 дүгээр хаалттай хорих ангийн “Газар ивээл” ТӨААТҮГ-ын захирал, хошууч Б.Энх-Оргил, Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч У.Анхцэцэг нарын 106 алба хаагч;

“Хүндэт жуух бичиг”-ээр 105 алба хаагч, “Хүндэт ажилтан тэмдэг”-ээр 5 алба хаагч, “Албаны төлөө I медаль”-иар 18 алба хаагч, “Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 27 алба хаагч, “Албаны төлөө II медаль”-иар 27 алба хаагч, “Хүндэт жуух бичиг”-ээр 42 алба хаагч, “Албаны төлөө III медаль”-иар 37 алба хаагчийг тус тус шагнаж, урамшууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа үйл ажиллагааны төгсгөлд хэлсэн үгэндээ төрийн хүнд бөгөөд нэн хариуцлагатай үүргээ амжилттай гүйцэтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч, хоёргүй сэтгэлээр зүтгэж буй нийт шагнагдсан алба хаагчдадаа цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүслээ.

Add comment

reload, if the code cannot be seen