ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах ёслолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Карабин-Халз буудлагын төрөл:
1 дүгээр байрт 405 дугаар хаалттай хорих анги /Тусгай нэгж/-ийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Ү.Батхишиг;
2 дугаар байрт Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Архив, бичиг хэргийн ажилтан, ахлах ахлагч П.Мөнхчимэг;
3 дугаар байрт 433 дугаар хаалттай хорих ангийн Харуул хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Э.Батням;
Гар буу-Халз буудлага төрөл:
1 дүгээр байрт 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б.Тамир;
2 дугаар байрт Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих ангийн Ерөнхий жижүүр, ахлах дэслэгч М.Бархасбадь;
3 дугаар байрт Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Дашдорж;
Мэргэн буудагчийн буудлагын төрөл:
1 дүгээр байрт Хэрэмт цамхаг УТҮГ-ын ээлжийн дарга, дэслэгч Л.Энх-Оргил;
2 дугаар байрт Шийдвэр гүйцэтгэх албаны жижүүр, ахлах ахлагч Э.Норовцэрэн;
3 дугаар байрт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолооч, ахлах ахлагч Б.Гүенбаатар;
Багийн дүнгээр:
1 дүгээр байрт Хэрэмт цамхаг УТҮГ;
2 дугаар байрт 427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги;
3 дугаар байрт 405 дугаар хаалттай хорих анги /Тусгай нэгж/-ийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Энэхүү тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги байгууллага, салбар, нэгжүүдийн 38 багийн 100 гаруй алба хаагч өрсөлдсөн юм.

Add comment

reload, if the code cannot be seen