Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдад өнөөдөр (2024.07.09) цэргийн ээлжит цол олгож, шагнаж урамшууллаа. Шагналыг ангийн дарга, дэд хурандаа Г.Амгаланбаатар гардуулан өглөө. “Ахлах дэслэгч” цолоор ерөнхий жижүүр Ч.Гомбосүрэн, офицерын бүрэлдэхүүнд оруулж “Дэслэгч” цолоор хүний тоо бүртгэлийн байцаагч Б.Оюу-Эрдэнэ, аж ахуйн ажилтан Ж.Бямбацогт, ерөнхий жижүүр М.Батсайхан нарыг, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр ахлах нягтлан бодогч, хошууч Т.Бадамлянхуа; “Хүндэт ажилтан тэмдэг”-ээр ангийн дарга, дэд хурандаа Г.Амгаланбаатар; “Албаны төлөө II” медалиар сэтгэл зүйч, хошууч Н.Болормаа; "Хүндэт тэмдэг"-ээр хүний тоо бүртгэлийн байцаагч, дэслэгч Б.Оюу-Эрдэнэ; “Албаны төлөө III” медалиар сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Тэлмэн, аж ахуйн ажилтан, дэслэгч Ж.Бямбацогт, холбоочин, ахлагч Э.Хулан нарыг тус тус шагнаж, урамшууллаа. Ангийн дарга, дэд хурандаа Г.Амгаланбаатар нийт шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, цол, шагнал дагаж хариуцлага нэмэгддэг тул өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, улс орны дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах нэр хүндтэй албандаа улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, ажлын амжилт хүслээ.