АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

             Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих анги баярын хурал зохион байгуулж, зарим алба хаагчдад төрийн дээд одон медаль, цэргийн цол, шагнал гардууллаа.

             Төрийн тусгай байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан тус ангийн ерөнхий жижүүр, дэслэгч Ч.Гомбосүрэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медалиар шагналаа.

              Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ч.Пүрэвдорж, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр гадна хамгаалалтын байцаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахмад Б.Баясгалан, жолооч, ахлах ахлагч Н.Лхагваа, тогооч, ахлах ахлагч Ч.Хонгорзул, “Хүндэт жуух бичиг”-ээр хамгаалалтын ажилтан, ахлагч Д.Эрдэнэхүү нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар “Хүндэт тэмдэг”-ээр төлөөлөгч, хошууч Э.Балдандорж, “Баярын бичиг”-ээр хамгаалалтын ажилтан, дэд ахлагч С.Алибек нарыг тус тус шагналаа.

             Мөн ангийн гадна хамгаалалтын байцаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Баясгаланд “Ахмад” цол, ерөнхий жижүүр, дэслэгч Б.Алтангэрэлд “Ахлах дэслэгч” цол олголоо.

            Энэ үеэр 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн дарга, дэд хурандаа Г.Амгаланбаатар шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen