Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих анги (тусгай нэгж) 2023 оны тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөнөө зохион байгууллаа.
Энэ үеэр төрийн тусгай байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан гадна хамгаалалтын байцаагч, ахмад Б.Нямлхагва, ерөнхий жижүүр, ахлах дэслэгч А.Амгаланбаатар нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медалиар шагналаа.
Түүнчлэн тус ангийн “Тэргүүний офицер”-оор хүний тоо бүртгэлийн байцаагч, дэд хурандаа Ц.Шинэбаяр, “Ажил мэргэжлийн аварга”-аар сэтгэл зүйч, хошууч Г.Энхбат, сувилагч, ахлах ахлагч Н.Анхцэцэг, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ч.Пүрэвдорж, “Хөдөлмөрийн аварга”-аар жолооч, ахлах ахлагч Н.Лхагваа, “Шилдэг залуу офицер”-оор гадна хамгаалалтын байцаагч, дэслэгч А.Буянжаргал, “Тэргүүний ахлагч”-аар хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Лхагвадорж, “Шилдэг залуу ахлагч”-аар хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Батгэрэл нар тус тус шалгарлаа.