Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих анги Сонгинохайрхан дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвтэй хамтран 53 алба хаагчаа “Үндэсний бичгийн анхан шатны сургалт, Англи хэлний анхан шатны сургалт”-д амжилттай хамрууллаа.
Энэхүү сургалтыг Монгол Улсын Засгийн газрын 96 дугаар тогтоолоор баталсан Монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/187 тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2023-2024 онд зохион байгуулах чадавхжуулах сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан юм.