“ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Шүүхийн шийдвэрийн биелэлтэд нөлөөлөх хүчин зүйлс, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.09.27) зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэг болон шүүхийн төлөөлөл, Монголын хуульчдын холбоо, Монголын банкны холбоо, Монгол Улсын Их сургууль, Дотоод хэргийн Их сургуулийн багш, судлаач, чиг үүрэг хэрэгжүүлж буй шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчдийн төлөөллийг оролцуулан илтгэл хэлэлцүүллээ.

Энэ үеэр оролцогчид шүүхийн шийдвэрийн биелэлтэд эрх зүйн зохицуулалт, чиг үүрэг хэрэгжүүлэх тогтолцоо, мөн албан хаагчдын ажлын ачаалал, төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн төлбөрийн чадвар зэрэг хүчин зүйл нөлөөлж буйг онцлон цаашид боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэлэг, төлбөр авагч иргэдийн хууль ёсны эрх, ашгийг шуурхай хангахын тулд ажлын ачааллын жишиг нормативыг шинэчлэх, албадлагын арга хэмжээний үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гаргаж, Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийн төсөлд тусгуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр боллоо.

Add comment

reload, if the code cannot be seen