ГЕНЕРАЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

    Монгол Упсад генерал цол олгож эхэлсний түүхт 79 жилийн ой, "Монгол генералуудын өдөр"-ийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид зохион байгууллаа.

    Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн хөгжлийн үйлсэд өөрийн хүч, хөдөлмөр, мэдлэг оюунаа зориулсан эрхэм генералууддаа талархал илэрхийлэн, ёслолын жагсаал, хүндэтгэлийн хурал хийж, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги, 435 дугаар хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцуулж, алба хаагчидтай гурван үеийн уулзалт хийж ажлын туршлагаасаа хуваалцлаа.
     Тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Х.Ариунболд, Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Б.Батбаяр, Бригадын генерал М.Ганхүү, Бригадын генерал Д.Батжаргал, Бригадын генерал Б.Билэгт нар оролцлоо.

Add comment

reload, if the code cannot be seen