ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШШГГ-419 ДҮГЭЭР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА


Тус ангийн түүхт 50 жилийн ойн арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Нандинболор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа анги байгууллага, салбар нэгжүүдийн удирдлагууд, ахмад ажилтнууд оролцож байна.
Ойн баярын хүрээнд Хэнтий аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ёслолын жагсаал, баярын хурал болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Соёмбо чуулгын хамт олон уран бүтээлийнхээ дээжийг өргөн барилаа.
Мөн үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хэнтий аймгийн Засаг даргын шагналаар шагнаж, урамшууллаа.
Тус анги улс орон, аймаг орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд эдүгээ Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 километр төмөр замын ажилд оролцож байна.

Add comment

reload, if the code cannot be seen