Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих анги ахмад ажилтнуудаа 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр тус ангийн дарга, дэд хурандаа Г.Амгаланбаатар болон ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа Б.Баатаржав нар энэ онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудыг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааг танилцууллаа. Түүнчлэн залуу алба хаагчдад сургамж зөвлөгөө өгөхөд ахмад ажилтнуудын оролцоо чухал байгааг онцолсон юм.
Мөн тус ангиас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан бэлтгэл дэд хурандаа Б.Шинэбаяр, бэлтгэл дэслэгч Ч.Отгонхорол нарт хүндэтгэл үзүүлж, тэдний ажиллаж байсан үеийн дурсамжийг хуваалцлаа.
Арга хэмжээнд МУСТА дуучин, Б.Батмөнх, “Монгол туургатан, өв соёлыг тээгч” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Т.Гэрэлт-Од, бэлтгэл дэд хурандаа Х.Гантулга, хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Мягмардэмбэрэл нар хамтран алба хаагчид, ахмадуудад ая дуугаа өргөлөө.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүтгэлээ зориулан ажилласан ахмад ажилтнуудын 60 орчим хувь нь оролцсон бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.