АЛБА ХААГЧДЫН ДУНД БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА


            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих анги нь алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг сайжруулах, галт зэвсэг хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нийт алба хаагчид, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудын дунд ангийн даргын нэрэмжит буудлагын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа.  

           Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ангиллаар халз буудлагын төрлөөр зохион байгуулж, багийн болон ганцаарчилсан төрөлд шилдгээр шалгарсан баг, тамирчдыг шагнаж урамшууллаа.

            Карабин-Халз буудлагын эрэгтэй төрөл:

            1 дүгээр байрт гадна хамгаалалтын байцаагч, ахмад Б.Нямлхагва;

            2 дугаар байрт хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Л.Ганзориг;

            3 дугаар байрт хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Г.Үүрийнтуяа;

            Карабин-Халз буудлагын эмэгтэй төрөл:

            1 дүгээр байрт дүрс бичлэгийн хяналтын ажилтан, дэд ахлагч Т.Маралаа;

            2 дугаар байрт хамгаалалтын ажилтан, дэд ахлагч М.Одончимэг;

            3 дугаар байрт нярав, дэд ахлагч Б.Тогосмаа;

            Багийн дүнгээр:

            1 дүгээр байрт бэлтгэл дэслэгч Д.Минжирдорж ахлагчтай баг;

            2 дугаар байрт бэлтгэл ахлах ахлагч Ж.Амарболд ахлагчтай баг тус тус шалгарлаа.

          Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын бүлгийн дайрагч С.Дашдэмбэрэл, бүлгийн дайрагч О.Энхболд нар нийт алба хаагчдад практик буудлагын үзүүлэх тоглолтыг үзүүлж, ангийн дарга, дэд хурандаа Г.Амгаланбаатар хамтран ажилласан байгууллага, алба хаагчдад баяр хүргэн, талархал илэрхийллээ.

  

Add comment

reload, if the code cannot be seen