Дотоод Хэргийн Их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Ял эдлүүлэх эрх зүйн тэнхимийн профессор, доктор, дэд профессор, хурандаа Э.Батбаяр алба хаагчдад Төрийн алба хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэглээ сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд төрийн алба хаагчийн ёс зүйн асуудал, хуулийн зорилго, нийтлэг шаардлага, зохицуулж буй хуулиуд, бусад улс оронд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ижил төрлийн хууль эрх зүйн байдлын талаар ойлголт, мэдээллийг өглөө.