Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2024 оныг "Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн “Ахлагчийн зөвлөл”-өөс санаачлан нийт алба хаагчдын дунд волейбол, сагсан бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний волейболын төрлийн нэгдүгээр байрт ахлах ахлагч Л.Ганзориг ахлагчтай баг, хоёрдугаар байрт дэд ахлагч О.Сүрэнхоор ахлагчтай баг, гуравдугаар байрт дэд ахлагч Г.Соёл-Эрдэнэ ахлагчтай баг тус тус шалгарлаа.
Мөн сагсан бөмбөгийн төрлийн нэгдүгээр байрт ахлах ахлагч Л.Ганзориг ахлагчтай баг, хоёрдугаар байрт дэд ахлагч Г.Соёл-Эрдэнэ ахлагчтай баг, гуравдугаар байрт ахлах ахлагч Б.Лхагвадорж ахлагчтай баг тамирчид тус тус шалгарав.