Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангиас ахлагч бүрэлдэхүүний албандаа итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор "Ахлагчийн нэг өдөр-Ахлагч бүрэлдэхүүний сонсъё" арга хэмжээг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2024 оныг "Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын хэлтсийн Цэргийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, хошууч Д.Наранбямба оролцож, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Мөн үеэр батлагдсан маршрутын дагуу явган марш алхаж, танин мэдэхүйн, хөгжөөнт тэмцээн зохион байгууллаа.