ГАДААДЫН ЦЭРГИЙН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Уг уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор 2023 оны 9 дүгээр сард зохион байгуулах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг угтан зохион байгуулж байгаа юм.
Уулзалтад оролцож буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт 50 орчим алба хаагч “Төрийн тусгай алба хаагчдын манлайллын зарчим, агуулга ба хамтын ажиллагааны зарим асуудал” сэдвийн хүрээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах аж.

Add comment

reload, if the code cannot be seen