ДЭД АХЛАГЧ Ө.ХЭРЛЭНБАТ ЗАНГИАТАЙ АЯЛАЛ УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, АЯЛЛЫН ЭРХЭЭР ШАГНАГДЛАА

Энэ хүрээнд алба хаагчдыг “Зангиа Академи”-ийн цахим сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжийг бүрдүүлсэн.
Зангиа Академи хамгийн хичээл үзэж, аудио ном сонсож мэдлэгээ дээшлүүлсэн гишүүдийнхээ дунд ЗАНГИАТАЙ АЯЛАЛ сугалаат уралдааныг зарласан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангийн Хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ө.Хэрлэнбат идэвхтэй оролцож, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүсээр аялах эрхийн бичгийн эзэн болжээ.
Эрхийн бичгээр ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жанжиажэ ойн хүрээлэнд зочлон, алдарт Аватар киноны Пандора гаригийн байгалийн гайхамшгаар 9 өдөр 8 шөнө аялах юм.

Add comment

reload, if the code cannot be seen