Алба хаагч, иргэдэд ажлаа танилцуулах “Ахмад залуучуудын гурван үеийн уулзалт”-ыг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

33837598_2024111517907681_4478082724153786368_n

Тус уулзалтад “Монгол хурандаа” нийгэмлэгийн харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хурандаа клуб”-ын гишүүн бэлтгэл хурандаа Б.Баатаржав, бэлтгэл хурандаа Ж.Нямдаваа, бэлтгэл хурандаа Д.Амгалан, бэлтгэл хурандаа Д.Цээсэд нар хүрэлцэн ирж хорих байгууллагын үүсэл хөгжил, ажлын түүх, тухайн үеийн хорих байгууллага болон одоогийн хорих байгууллагын ялгаа, урьд гарч байсан алдаа дутагдал, анхаарах асуудал зэрэг сэдвээр алба хаагчидтай уулзалт зохион байгуулж дадлага туршлагаасаа хуваалцлаа.

33992773_2024111474574352_8058825967038103552_n

Уулзалтын үеэр хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч С.Батболд “Ахлагч бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж ахмад ажилтан, алба хаагчид илтгэлийн дагуу хэлэлцүүлэг хийв.

33868358_2024111597907673_7093829278998986752_n 33923739_2024111441241022_2694067817518465024_n

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top