АЛБА ХААГЧДЫГ СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

Тус анги алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ, ажлын талбарт тулгардаг стрессээ таньж мэдэх, урьдчилан сэргийлэх сэтгэл зүйн боловсрол олгох, гэр бүлийн харилцаа, тогтвортой байдлыг идэвхижүүлэх зорилгоор эцэг эх, хүүхэд, эхнэр нөхрийн харилцааг сайжруулсан евент хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр “Сэтгэл зүй, хүний хөгжлийн шинэ эхлэл төв” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус төвийн сургагч багш Гансүх “Харилцааны ур чадвар” сэдвээр, сургагч багш Рэнжмаа “Стресс менежмент” сэдвээр алба хаагчдад тус тус сургалт зохион байгуулав.

Сургалтын төгсгөлд алба хаагчдаас стрессийн түвшинг тогтоох сорилыг авч дүнг нэгтгэн алба хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөв.

About cdgov405

Scroll To Top