ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд төрийн болон урлаг соёлын үйлчилгээг үзүүлэх зорилгоор ангийн удирдлага, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга бөгөөд Жаргалант тосгоны захирагч Б.Мягмарсүрэн нарын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны иргэд, байгууллагуудын дунд өдөрлөг зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр, байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлан таниулах өдөрлөгт 21 дүгээр хорооны Засаг дарга бөгөөд Жаргалант тосгоны захирагч Б.Мягмарсүрэн, Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга С.Чулуунбат, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, нутгийн ард иргэд идэвхтэй оролцлоо. Тус өдөрлөгийн үеэр Иргэний хууль, Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн холбогдол бүхий хууль, эрх зүйн зөвлөгөөг 22 иргэнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох хүсэлтэй 4 иргэнд байгууллагын талаарх мэдээллийг тус тус өгч 37 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн байгууллагын үйл ажиллагааны танилцуулга бүхий гарын авлагыг иргэдэд тараан, ангийн түүхэн замналын баримтат кино, видео танилцуулга, шагнал урамшууллыг иргэдэд танилцуулан урлагийн тоглолтоор үйлчиллээ

Өдөрлөгийн үйл ажиллагаа нь харъяа нутаг дэвсгэрийн ард иргэдэд байгууллагыг эерэгээр сурталчилсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

About cdgov405

Scroll To Top