ОФИЦЕРЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ангийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр баталсан хөтөлбөрийн дагуу офицерын зөвлөгөөнийг “Ёс зүй, хандлага, манлайлал” сэдвийн дор зохион байгуулав.

Зөвлөгөөний үеэр харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч С.Лхагвасүрэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ёс зүй, зарчим хандлага”, нийгмийн ахлах ажилтан, хошууч П.Баярбаатар “Аз жаргал” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.

Шинэчлэгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хорих ангийн дотоод журамд заасны дагуу холбогдох албан тушаалтан хоригдлоос тайлбар, тодорхойлолтыг хэрхэн авах талаар харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч С.Лхагвасүрэн, “Баримт бичиг хөтлөлт” сэдвээр сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Энхсаруул нар сургалт зохион байгуулав.

Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу илтгэл, хэлэлцүүлэгт санал, шүүмжийг өрнүүлж зөв хандлага, харилцаа, ёс зүйг эрхэмлэн хэвшүүлэхээр шийдвэрлэж “Офицерын манлайлал харилцаа, хандлагаас” уриалгыг дэвшүүллээ.

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top