АЛБА ХААГЧИД ТАВАН ХАНАТАЙ ГЭР БЭЛЭГЛЭЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон тус ангиас 2020 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд алба хаагчдын амьдрах орчин, нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Бямбачулуунд тус ангийн офицерууд болон харуул хамгаалалтын 2 дугаар ээлжийн бүрэлдэхүүний санаачлага, санхүүжилтээр таван ханатай гэр бэлэглэлээ.

Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Бямбачулуун нь эхнэр, 1-10 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 13 жил, 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангид 7 жил ажиллаж байгаа алба хаагч юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button