БИДНИЙ 2019 ОНЫ ЗОРИЛТ

“Зоригтой болъё гэвэл зоригтой хүн шиг үйлдэл хий” Аристотель

Манай хамт олон 2019 онд “ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЖ, МЭДЛЭГЭЭ БАТАТГАСАН МЭРГЭШСЭН ХАМТ ОЛОН” болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Нэг зорилго дор хүчээ нэгтгэн мэргэшсэн, ур чадвартай, хариуцлагатай алба хаагчид болохын тулд дэвшүүлсэн зорилтын хүрээнд эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийн дагуу албаны сургалтыг зохион байгуулж, сахилга, хариулагыг чангатган, ёс зүйг эрхэмлэн ажиллаж байна.

Нэгэн зохиолч өөрийн номондоо “Зорилго гэдэг үргэлж бүтэлгүйтэх эрсдлийг дагуулж байдаг” гэж бичсэн байна. Энэ нь биднийг зорилгодоо хүрэхэд тодорхой саад бэрхшээлийг даван туулах болно гэдгийг ойлгуулж байгаа юм. Напелеон Хилл олон салбарт амжилт гаргасан хүмүүсийг судалж, тэнд байгаа нийтлэг талыг олж нээсэн. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд хатуу чанд зорилго тавин, түүндээ төвлөрч ажилладаг байсан. Хэрвээ та амжилтанд хүрэхийг хүсдэг бол заавал “Зорилго”-той байх ёстой. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө

DSC_0641 DSC_0386 DSC_0650

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top