
Түүхт ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Г.Элбэгсайхан болон үе үеийн ахмад ажилчид, тус ангид ажиллаж байсан алба хаагчид, хамтран ажиллагч байгууллагын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Арга хэмжээг нээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Г.Элбэгсайхан үг хэллээ. Тус арга хэмжээний үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажиллаж буй алба хаагчид болон ахмад настнуудаа шагнаж урамшууллаа.