Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний чуулга уулзалт”-ыг угтсан олон талт ажил арга хэмжээний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих анги нийт алба хаагчдын дунд спортын тэмцээн зохион байгууллаа. Тэмцээний хүрээнд “Туухай өргөлт”, “Ширээний теннис”, “Шатар”, “Дартс”-ны тэмцээнийг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшуулав.