Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой, Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос тус аймгийн Айраг сумын харьяат, Хутагтын хүчтэн дэвжээний бөх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Сүлд" биеийн тамир, спортын хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Сумо бөхийн дэлхийн 2 удаагийн аварга, аймгийн заан, ахлагч Баасандоржийн Бадрал түрүүлж "Аймгийн арслан" цол хүртлээ.