Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгийн 2 дугаар шатны шалгалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн алба хаагчид хамрагдлаа. Энэ үеэр алба хаагчдаас сэтгэл зүйн сорил болон цэргийн хэргийн мэдлэг шалгах онолын шалгалт авснаас гадна Цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн нормативын дагуу хурд, хүч, авхаалж самбаа, уян хатан гэсэн төрлүүдээр шалгалт авлаа. Мөн алба хаагчдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааны тайланг танилцуулж, санал хүсэлтийг сонслоо.