Монголын Хуульчдын холбооноос иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 11:00-17:00 цагт зохион байгуулна.
Мөн өдөр 21 аймгийн Төв талбайд болох “Хуульчийн Про Боно өдөр”-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсүүд оролцоно.