Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн 50 алба хаагч Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвөөс зохион байгуулсан гамшгийн аюулын үед авах арга хэмжээний талаарх анхан шатны сургалтад 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хамрагдлаа.
Энэхүү сургалт нь гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор аюулгүйн цэгт цугларах, гамшиг, аюул тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг хамгаалах аргад сургаж, дадлагажуулах зорилготой юм.