Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөвгүүд, эрэгтэйчүүдийг татан оролцуулах” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд “Сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч Б.Халиун сургалтад хамрагдан “Гэрчилгээ”-гээ гардан авлаа.