405 ДУГААР ХААЛТТАЙ /ТУСГАЙ НЭГЖ/ ХОРИХ АНГИЙН АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА

    Хорих ял эдлүүлэх ажиллагааг зохицуулсан олон улсын болон үндэсний эрх зүйн хэм хэмжээ, стандартыг бүрэн хэрэгжүүлэгч, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч хамт олон болж төлөвших

БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

     Хорих ял эдлүүлэх талаар хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ял эдлүүлэх орчин нөхцөлийг олон улсын болон үндэсний жишиг стандартад хүргэх, эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, нийгмийн хамтын аж байдлын хэв ёс, хууль журмыг сахин биелүүлдэг бие хүнийг төлөвшүүлэх

БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

      Тус байгууллага эрхэм зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагаандаа дараах стратегийн зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ. Үүнд:

       Стратеги зорилт 1:

Үүрэг хариуцлагаа ухамсарласан, ёс суртахуунлаг, харилцан бие биенээ хүндэтгэн дэмждэг, бүтээлч эвсэг хамт олныг бүрдүүлэх

       Стратеги зорилт 2:

Нийгмийн ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, сургалт хүмүүжлийн ажлыг эрчимтэй зохион байгуулах замаар хоригдлын сэтгэл зүй, зан байдалд гарсан нааштай өөрчлөлтийг дэмжих

        Стратеги зорилт 3:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж хорих ангийн хяналт, харуул хамгаалалтад техник технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх

        Стратеги зорилт 4:

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулж туслах аж ахуй, эдийн засгийн нөөц боломжийг дээшлүүлж чадавхижуулах

        Стратеги зорилт 5:

Хорих ял эдлүүлэх орчин нөхцөлийг олон улсын болон үндэсний жишиг стандартад хүргэх, хоригдлыг ажлын байраар хангах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх

ТУС АНГИ 2020 ОНД

         “ХАМТДАА- ДЭМЖЬЕ, ХӨГЖЬЕ, САЙЖРУУЛЪЯ” зорилт дэвшүүлж дэвшүүлсэн зорилтын хүрээнд:

-Алба хаагчдын мэдлэг боловсролыг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

-“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн биелэлтийг эрчимжүүлж, бодит үр дүнд хүргэх”

Scroll To Top