ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЭВ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн багш, ажилтнуудын амьдарч байсан байр 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шатаж 12 өрхийн 39 иргэн орон гэргүй болж эд материалын хохирол учирсан юм.

Тус 12 өрхөд туслах хандивын аяныг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны албан байгууллагууд зохион байгуулж байгаа ба тус анги мөн энэ аянд нэгдэж хандивын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус ангийн алба хаагчид хандивын аян өрнүүлж 74 дүгээр сургуулийн дотуур байрны багш Пүрэвсүрэнгийн Сарантуяад эд материалын тусламж үзүүлэх үйл ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулав.

74 дүгээр сургуулийн захирал Ө.Энхцэцэг хандивын аян өрнүүлж багш П.Сарантуяад тусалсанд тус ангийн хамт олонд талархлаа илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь амжилтыг хүсэн ерөөлөө.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

About cdgov405

Scroll To Top