Байгууллагын түүхэн замнал

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 тоот Хорих байгууллагын бие бүрэлдэхүүний сахилга, харуул хамгаалалтыг сайжруулах тухай тогтоолд Улсын иргэний хамгаалалтын газрын эзэмшилд байгаа тусгай зориулалтын барилга байгууламжийг Хорих байгууллагуудыг удирдах газарт шилжүүлэн уг байранд гяндан, хугацаагүй хорих тусгай салбарыг нүүлгэн шилжүүлэх тухай асудал тусгагдан 1996 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын 116 дугаар тогтоолоор уг барилга байгууламжинд зохих засвар үйлчилгээг хийхэд шаардагдах 110 сая төгрөгийн хөрөнгийн асуудал шийдэгдсэнээр Хорих байгууллагуудыг удирдах газрын даргын 1996 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/330 дугаар Хугацаагүй хорих тусгай салбар байгуулах тухай тушаал гарч орон тоо батлагдаж обьектыг хүлээн авсанаар Ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдаж, 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын Гяндан, хугацаагүй хорих тусгай салбарыг шилжүүлэх тухай А/47 дугаар тушаал гарч Авдрант дахь хорих 403 дугаар ангид байрлаж байсан Хугацаагүй хорих тусгай салбар, гяндангийн ялтануудыг 1998 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Таширын аманд нүүлгэн шилжүүлж байрлуулан Хорих 405 дугаар анги гэж нэрлэн анхны даргаар нь хурандаа Г.Ганболд томилогдож тогтоол гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж ирсэн.

Scroll To Top