Оны шилдгүүд

          Пунцагсүрэнгийн Баярбаатар нь 1983 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. 1990-2000 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын арван жилийн дунд сургууль, 2000-2004 онд Хөдөө аж ахуйн их сургууль, 2008-2013 онд Хууль сахиулах их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийг тус тус төгссөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, эрх зүйч мэргэжилтэй.

          Ширнэнгийн Өлзийбадрах нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 1986-1996 онд Нийслэлийн 10-н жилийн 41 дүгээр дунд сургууль, 1998-2002 онд “Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль”, 2013-2016 онд Хууль сахиулах их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийг тус тус төгссөн. Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, эрх зүйч мэргэжилтэй.

          Түмэннасангийн Ганхуяг нь 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1995-2005 онд Нийслэлийн 2 дугаар 10-н жилийн дунд сургуулийг төгссөн. Бүрэн дунд боловсролтой.

          Сандагбазарын Цэрэндолгор нь 1986 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1994-2004 онд Нийслэлийн 79 дүгээр дунд сургууль, 2004-2008 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг тус тус төгссөн. 2011 онд Шинжлэх ухаан технологийн их сургуульд Холболтын сүлжээ, холболтын технологи мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Магистр, цахилгаан холбооны инженер мэргэжилтэй.

Back to top button