Зорилго, зорилт

405 ДУГААР ХААЛТТАЙ /ТУСГАЙ НЭГЖ/ ХОРИХ АНГИЙН ЗОРИЛГО ЗОРИЛТ

БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛТ

      Тус байгууллага эрхэм зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагаандаа дараах зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ. Үүнд:

       Зорилт 1:

Үүрэг хариуцлагаа ухамсарласан, ёс суртахуунлаг, харилцан бие биенээ хүндэтгэн дэмждэг, бүтээлч эвсэг хамт олныг бүрдүүлэх

       Зорилт 2:

Нийгмийн ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, сургалт хүмүүжлийн ажлыг эрчимтэй зохион байгуулах замаар хоригдлын сэтгэл зүй, зан байдалд гарсан нааштай өөрчлөлтийг дэмжих

        Зорилт 3:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж хорих ангийн хяналт, харуул хамгаалалтад техник технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх

        Зорилт 4:

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулж туслах аж ахуй, эдийн засгийн нөөц боломжийг дээшлүүлж чадавхижуулах

        Зорилт 5:

Хорих ял эдлүүлэх орчин нөхцөлийг олон улсын болон үндэсний жишиг стандартад хүргэх, хоригдлыг ажлын байраар хангах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх

ТУС АНГИ 2021 ОНД

         “АЛБА ХААГЧДЫН ЁС ЗҮЙГ ДЭЭШЛҮҮЛЖ, ЗӨВ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ, ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ НЭВТРҮҮЛЭХ ЖИЛ” зорилт дэвшүүлж дэвшүүлсэн зорилтын хүрээнд:

  *Алба хаагчдын ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр:

               -сахилга хариуцлага,

               -албаны бэлэн байдлыг хангах

   *Зөв хандлагыг дэмжих чиглэлээр:

               -манлайлал

               -шинэ, дэвшилтэт санаа

               -идэвхи, оролцоо

   *Технологийн дэвшлийг нэвтрүүлэх чиглэлээр:

               -Алба хаагчдын болон хоригдлын сургалтын үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх

               -Одоо ашиглагдаж байгаа технологийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх

Back to top button