ШШГЕГ-ийн 405 дугаар ангийн алба хаагчид цусаа бэлэглэлээ. Gogo мэдээллийн сайтад нийтлэгдсэн байна.

 

Сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  405 дугаар ангийн офицер, ажилтан, албан хаагчид 20 жилийнхээ ойн хүрээнд сайн үйлст нэгдэж цусаа бэлэглэжээ.

ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Цусны албаны ажил үйлсийг олон байгууллага, иргэн дэмждэг. Түүний нэг бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба юм. Энэ удаад ШШГЕГ-ын харьяа 405 дугаар ангийн хамт олон хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж хамтран ажиллаж байгаад маш их баярлалаа” гэлээ.

ШШГЕГ-ын 405 дугаар ангийн захирагч хурандаа П.Гантөмөр хариу талархал илэрхийлээд “Манай анги нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажил төлөвлөж, хийж гүйцэтгэхийг зорьдог. Энэ удаагийн арга хэмжээ бол түүний нэг хэсэг юм. Өвчтэй хүнд цус шиг хэрэгцээтэй зүйл байхгүй. ЦССҮТ-ийн буянтай сайхан  ажилд амжилт хүсье” гээд дурсгалын зүйл гардуулсан байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд “Бахархал 10” тэмдгээр донор С.Хашчулуун, С.Энхзаяа, “Бахархал 20” тэмдгээр донор Б.Энхтайван, С.Галбадрах, “Бахархал 30” тэмдгээр донор Д.Баттогтох, Б.Дуламсүрэн нарыг тус тус шагнаж урамшууллаа.

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top