ГАРДАН ТУЛААН, ТУСГАЙ ТАКТИКИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Шүүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/269 дүгээр “Сургалт зохион байгуулах тухай” тушаалын дагуу тус ангийн алба хаагчид, тусгай томилгоот бүлгийн албаны бэлтгэлжилтийг хангах, мэдлэг, дадлага, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гардан тулаан, тусгай тактикийн сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс зохион байгуулж байна.

20196 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06 цагт Ногоон дохиогоор түргэн цугларалт зарлаж алба хаагчдын бэлэн байдлыг шалгаснаар сургалтын үйл ажиллагаа эхэллээ.

Тус сургалтыг ахлах дэслэгч Ш.Даваадорж, дэслэгч Б.Хангал нар зохион байгуулж байгаа ба тус сургалт нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.

About cdgov405

Scroll To Top