МОНГОЛ УЛС ТУНХАГЛАСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗАРИМ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ

Монгол Улс тунхагласны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй тус ангийн зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол, шагнал гардуулах ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр боллоо.

Шагналыг ангийн дарга, дэд хурандаа Б.Ууганбаатар, харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Д.Өнөржаргал нар гардуулан өгөв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр 2, “Хүндэт жуух” бичгээр 2, “Ахмад” цолоор гадна хамгаалалтын байцаагч П.Даваадорж, “Ахлах ахлагч” цолоор 2, “Ахлагч” цолоор 2 алба хаагч шагнагдав.

            Мөн “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр 2, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 3, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр 1, “Хүндэт тэмдэг”-ээр 4, “Албаны төлөө-III”зэргийн тэмдгээр 2 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа. Шагнагдсан алба хаагчдад хамт олны зүгээс баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

About cdgov405

Scroll To Top