“БИД ХОС МЭРГЭЖИЛТЭН” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорьж багийн ажиллагааг сайжруулах зорилгоор “Бид хос мэргэжилтэн” ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулав.

Тэмцээнд харуул хамгаалалтын 1, 2, 3, 4 дүгээр ээлжийн бүрэлдэхүүн болон өдрийн алба хаагчдын баг тамирчид оролцож цэрэгжилч жагсаалч байдал, жагсаалын теором, дүрэм, саадтай гүйлт, бууны задаргаа, тэмээн шат, савлуурт суниах, турникт суниах, байр зүйн даалгавар гүйцэтгэх зэрэг төрлүүдээр өрсөлдөв.

Тус тэмцээнд ахмад Н.Ичинноров ахлагчтай өдрийн алба хаагчдын баг тэргүүн байр эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, хошууч Ц.Шинэбаяр ахлагчтай харуул хамгаалалтын 4 дүгээр ээлж дэд байр эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдлаа.

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top