НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАВ

Байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг ил тод нээлттэй хүргэх, гэм хорын хохирлыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх, хоригдлыг нийгэмшүүлэхэд ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсдийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоригдол болон тэдний ар гэрийн гишүүдэд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны зохион байгууллаа.

“Нээлттэй хаалганы өдөр” үйл ажиллагаанд Соёлын тэргүүний ажилтан, хийлч Ж.Энхээ уран бүтээлээсээ толилуулж тус ангийн алба хаагчид, хоригдлуудын зүгээс өдөрлөгт ирсэн иргэдэд урлагийн тоглолтоор мэндчиллээ.

Хоригдлын сургалт, нийгэмшүүлэх ажил, сэтгэл санаа, эрүүл мэнд, хувийн байдал, бусдад төлөх гэм хорын хохирол төлбөр барагдуулах  талаар ар гэрийн гишүүдэд мэдээлэл, зөвлөгөөг холбогдох албан хаагчид өгөв.

Иргэдийн зүгээс тус үйл ажиллагааг зохион байгуулсанд баярлаж талархсанаа илэрхийллээ.

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top