ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус ангийн ахлагчийн зөвлөлөөс санаачлан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр харуул хамгаалалтын алба хаагчдын дунд “Харуул хамгаалалтын алба хаагчдын зөвлөгөөн”-ийг батлагдсан удирдамжийн дагуу улсын онцгой комисс болон ШШГЕГ-с өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлөн Зөвлөгөөнд оролцсон нийт албан хаагчдад 1 удаагийн амны хаалт 2 удаа олгож, биеийн халууныг үзэж, гар ариутгагчаар гарт ариутгал хийлгэж халдвар хамгааллын дэглэмийг сахин амжилттай зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сургалт бэлтгэлийн төвд зохион байгуулсан ба зөвлөгөөний үеэр харуул хамгаалалтын албаны үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, алба хаагчдын дунд тэмцээн уралдаан зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button