“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ЭХ ҮРСИЙН БАЯР” УРАЛДААН ЗАРЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах, Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн хорио цээрийн хугацаанд алба хаагчдын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээ, авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Миний мөрөөдлийн эх үрсийн баяр” уралдааныг нийт алба хаагчдын хүүхдүүдийн дунд зохион байгууллаа.

Уралдааныг 2-5 нас “Миний авъяас чадвар”, 6-10 нас “Чөлөөт сэтгэлгээ” гар урлал, 11-15 нас “Өөрийн цуглуулдаг болон хоббигоо танилцуулах”, 16-18 нас “Миний ирээдүйн мэргэжил” эссэ бичлэгийн төрөл тус бүрээр зарлав.

Уралдаанд нийт 35 бүтээл ирүүлсэн бөгөөд ангийн захиргаанаас шүүгчийн баг томилогдож шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэн шалгарсан бүтээлийг насны ангилал тус бүрээр шагнаж урамшуулав.

Эх үрсийн баярыг тохиолдуулан нийт алба хаагчдад, тэдгээрийн гэр бүлд баярын мэнд хүргэж бэлэг гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button