УРЛАГИЙН ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Мягмарсүрэнгийн ивээл дор Сонгинохайрхан дүүргийн албан байгууллага, аж ахуй нэгж, хэсгүүдийн дунд “Урлагийн их наадам” 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдав. Тус Урлагийн их наадамд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны төрийн байгууллага, аж ахуй нэгжийн 11 баг хамт олон урлагийн 7 төрлөөр авъяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

Урлагийн их наадмаас тус анги Бүжгийн төрөлд Монгол Улсын гавъяат жүжигчин Ламзавын дэглэлт “Баярын өдөр” бүжгээр 1 дүгээр байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар, Яруу найргийн төрөлд уран зохиолч Н.Хатанбаатарын “Ээжийгээ хайрлаж яваарай” богино өгүүллэгээр ахлагч Б.Цэндсүрэн 2 дугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар, Ардын дууны төрөлд “Эрүү цагаан болжмор” дуугаар ахлах ахлагч Н.Ганбаатар 2 дугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар, Чөлөөт үзүүлбэрийн төрөлд “Оддын эрэлд” хошин шог үзүүлбэрээр 3 дугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан ба багийн дүнгээр 3 дугаар байр эзэлж өргөмжлөл, цом хүртлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон анги байгууллагыг сурталчлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан авъяаслаг алба хаагчиддаа хамт олны зүгээс баяр хүргэв.

Урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top