САЙН ҮЙЛСИЙН АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР

Тус анги Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас болон ангиас 2021 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор алба хаагчдын дунд “Бид чадна” хөтөлбөрийг 2021 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж байгаа юм. Тус хөтөлбөрт төлөвлөсний дагуу Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр зохион байгуулах ажлуудын хүрээнд “Хүүхдийн төв сувилал”-ын дэргэдэх нярай хүүхдийн асрах газарт хандив өргөх үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгууллаа.

Нярай хүүхдийн асрах газарт нэг өдрийн сүү, цагаан идээний хэрэглээ болох 26 литр сүү, 7 литр тараг, 3 килограм аарцыг “Монсүү” ХХК-аас авч өгсөн ба мөн нярай хүүхдийн живх, баривчийг тусламжаар олголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button