АХЛАГЧИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын өгсөн үүрэг, дэвшүүлсэн зорилт, алба хаагч хамт олны ёс зүй, хандлага, манлайллыг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Хар, сонс, шалга” уриан дор ахлагчийн зөвлөгөөнийг зохион байгуулав.

Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ахлагчийн зөвлөгөөнийг зохион байгуулж онол практикийн асуудлыг хэлэлцүүллээ.

ХСИС-н Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх дамжааны тэнхимийн эрхлэгч, хошууч Х.Мягмарсүрэн “Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын үйл ажиллагыын талаар” сэдвээр илтгэл тавив.
ХСИС-н Ахлагчийн сургуулийн багш, ахмад О.Шинэбаяр “Ахлагчийн нөөцийн бүрдүүлэлт, сэтгэл зүйн онцлог” сэдвээр илтгэл тавив.
405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангийн хамгаалалтын ажилтнуудын дунд зарласан илтгэлийн уралдаанаас шалгарсан “Ахлагчийн манлайлал, тэдгээрийн оролцоо” сэдэвт илтгэлийг хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Одгэрэл хэлэлцүүлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Албаны сургалт, дадлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Намгэрэл зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэн ахлагч бүрэлдэхүүнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, харуул хамгаалалтын ажилтны давтан сургалтын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл өглөө.

Зөвлөгөөний үеэр Ахлагчийн сургуулийн эрдэмтэн, багш нартай хамтран харуул хамгаалалтын ажилтан, тэдний сэтгэл зүй болон Ахлагчийн сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж санал сэтгэгдэл солилцов.

Энэхүү зөвлөгөөнөөс “Хувь хүний амжилт, хамт олны манлайлал” уриалгыг гаргаж өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахаар шийдвэрлэлээ.

Алба хаагчдын урлагийн гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, өв, соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран тус өдөр алба хаагчдад Монголын уран зургийн галерейд буй хосгүй үнэт бүтээлүүдийг танилцуулж алдарт уран зургуудыг хөгжмийн аялгуунд үзүүлж сонирхуулав.

Ахлагчийн зөвлөгөөн зохион байгуулсан тус өдөр харуул хамгаалалтын бие бүрэлдэхүүндээ өдрийн офицерууд хүндэтгэл үзүүлж “Хишиг өдөр” арга хэмжээ зохион байгуулан хоногийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн.

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top