ЦУС ХАНДИВЛАХ САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Цар тахлын хүнд хэцүү үеийг хамтдаа давъя” уриан дор ШШГЕГ-ын 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангийн алба хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цус хандивлах үйл ажиллагааг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааг Монголын үндэсний радио телевиз болон мэдээллийн “Gogo” сайт сурвалжилж Монголын үндэсний радио телевизийн 11 цагийн шуурхай мэдээгээр нэвтрүүллээ.

Тус анги нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй 4 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд сайн үйлсийн аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд цар тахлын хүнд хэцүү цаг үед цусны нөөц хомсдох эрсдэлтэй байгаа үед тус үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог боллоо.

Тус үйл ажиллагааны үеэр Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 2 алба хаагчид Хүндэт донорын тэмдэг гардуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button