ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулах их сургуулийн хамтран 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлого, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тус ангийн нийгмийн ахлах ажилтан, хошууч П.Баярбаатар, сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Энхсаруул нар “Ахлагч бүрэлдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарах зарим асуудал” илтгэлийг хэлэлцүүллээ. Хуралд оролцогчдоос цаг үеийн нөхцөл байдалтай уялдан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүний нөөцийн оновчтой бодлого шаардлагатай байна гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрч, холбогдох санал, зөвлөмжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагад хүргүүлэхээр тогтов.

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top