АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАВ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон тус ангиас 2020 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, сурч боловсрох нөхцөл бололцоогоор хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон алба хаагчийн 3 талт гэрээний дагуу тус ангийн сувилагч, ахлагч Д.Номин, дэд ахлагч Э.Цэрэндорж нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн өдрийн сургалтад хамрагдахаар болов.

Эрдэм мэдлэгийн ариун цагаан мөр нь дардан байж, ихийг сурч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хамт олных нь зүгээс хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button