“УРЛАГААР АНАГААХУЙ” ЭВЕНТ ХӨТӨЛБӨР ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монголын уран зургийн галерей, 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги 2019 оноос хамтран алба хаагчид болон хоригдлуудад урлагийн боловсрол олгох, урлагаар дамжуулан сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хоригдлын гар урлалын “Миний мөрөөдлийн байшин” үзэсгэлэнг Уран зургийн галерейд гарган тус өдөр алба хаагчдад зориулсан “Урлагаар анагаахуй” эвент хөтөлбөр арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр галерейн хосгүй үнэт бүтээлүүдийг танилцуулах, хөгжмийн аялгуунд уран зураг зурах, хоосон чанарын бясалгал үйлдэх, урлагаар сэтгэл засах үйлчилгээ, хүүхэлдэйн жүжиг толилуулж тус ангитай хамтран бүтээсэн баримтат киног үзүүлж сонирхууллаа.

Тус үйл ажиллагааг “Монцамэ” агентлаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв сурвалжиллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button