“АЛТАН ХОНХ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Төрийн албаны тухай” хууль шинэчлэгдэн батлагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаатай холбогдуулан хуулийг сурталчлан таниулах ажлын хүрээнд шинэчлэн батлагдсан “Төрийн албаны тухай” хуулиар “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулав.

Тэмцээнд 5 бүлгийн 71 алба хаагч оролцсоноос “Чадварлаг” бүлгийн гишүүн, ахлах ахлагч А.Төрбат тэргүүн байрыг эзэллээ.

Тэргүүн байр эзэлсэн ахлах ахлагч А.Төрбатад баяр хүргэж дурсгалын зүйл гардуулав.

Шинэчлэн батлагдсан “Төрийн албаны тухай” хуулийг сурталчлан таниулах, үйл ажиллагаанд дагаж мөрдөхөд тус танин мэдэхүйн тэмцээн уралдаан нь мэдлэг нэмсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

About 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги

Scroll To Top